Dark Light
Нийгэм | 2021-06-29

Дархлаажуулалт хийсэн нийслэлийн 38 эрүүл мэндийн байгууллагад 4,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээг батлах тухай Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдөр батлагдан гарсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу санхүүжүүлэх ажлыг ЭМДЕГ-аас хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ (КОВИД-19)-ийн эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийг хянасны үндсэн дээр санхүүжилтийг олгодог.

3 сарын 1-нээс 5 сарын 10-ны хүртэлх хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн 38 эрүүл мэндийн байгууллагад 4,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо. 4,2 тэрбум төгрөг буюу 91,3 хувь нь 8 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хувиарлагдсан.

Өнөөдрийн байдлаар 5 сарын 11-нээс 6 сарын 15-ны хугацаанд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гүйцэтгэлийн нэхэмжлэлээ ирүүлсэн тохиолдолд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор хүлээгдэж байна. 

Иймд дархлаажуулалт хийсэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд invoice@emd.gov.mn хаягаар гүйцэтгэлийн нэхэмжлэл болон санхүүгийн анхан шатны баримтаа  цаг  тухайд нь ирүүлж, санхүүжилтээ авч байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10