Dark Light
Нийгэм | 2021-06-29

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гэрээг 5 жилээр сунгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2021.06.29/ хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан Контракт гэрээг шинэчлэн батлах тухай тогтоолыг хэлэлцэж баталлаа. 

ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан гэрээний 2020 оны биелэлтийг “Сайн” гэж дүгнэсэн байна.

ТУЗ-өөс Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018-2020 оны ажлын үр дүнг харгалзан үзсэнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацаанд буюу 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг хариуцаж хэрэгжүүлэх үүргийг өгч, контракт гэрээг 5 жилийн хугацаатайгаар баталж, шинээр байгууллаа.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг амжилттай боловсруулан батлуулсан бөгөөд уг төлөвлөгөөнд орсон бүтээн байгуулалтын төслүүдийн ажил эхлээд байгаа юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10