Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар зургадугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хэрлэн” голд 8 хүн зугаалж явснаас 1 хүн осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 17:25 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Түмэнцогт сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат Т/31 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 29-ний өдрийн 20:16 цагт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Өндөр цэгц” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 38 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
АДМИН








Нийгэм







