Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр нийт 1614 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1316 нь зөрчлийнх бол хулгайлах 23, гэр бүлийн хүчирхийллийн 91, гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага ирсэн байна.
Нийт 157 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 114, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 65 зөрчил гарсан байна.

АДМИН








Нийгэм







