Dark Light
Нийгэм | 2021-06-30

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан нөхцлийг судалжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн хэмжээнд 2021 оны эхний таван сарын байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг үйлдсэн 6346 хүн 215.000.000 төгрөгөөр торгуулж, 36 хүн шүүхээс баривчлах шийтгэл хүлээжээ. Тус аймагт үйлдэгдсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүс хэрэглээгүй, хурд хэтрүүлсэн зэрэг зөрчлүүд эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн зөрчлийн хэрэг буурахгүй байгаад аймгийн хууль хяналтын байгууллагуудаас дүгнэлт хийж олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Такси”, “Мотоцикл”, “Бүү март” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 200 гаруй санамж, сэрэмжлүүлгийг жолооч нарт тараасан бол аймгийн прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж, тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар Сайншанд, Даланжаргалан, Алтанширээ сумдын Засаг даргад прокурорын мэдэгдэл, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулга, аймгийн Цагдаагийн газрын даргад албан тоот хүргүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10