Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч нарын цалин, урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Эмч, ажилтнууд “Засгийн газар үүргээ биелүүлэхийг, үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Өнөөдөр сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд сөхөрлөө. Монголын 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр цугларчээ.
Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 600 мянга гаруй төгрөг байна. Харин Монгол Улсын дундаж цалин нэг сая 300 мянган төгрөг.
Гэр бүлийнхнийгээ орхиод ажиллаж буй эмч, ажилтнууд хүүхэд асрагчаасаа бага цалин авч байгаа гэж ойлгож болно. Бид зөвхөн улсын дундажтайгаа адил цалин авахыг л хүсэж байна" гэх байр суурийг илэрхийллээ.
АДМИН








Нийгэм







