Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрүүдийг танилцуулж байна.
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу "Улаан" түвшинд байна.
Түүнчлэн олон улсад коронавирусийн мутацид орсон хувилбар түгээмэл тархаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
АДМИН








Нийгэм







