Засгийн газрын ээлжит хуралдаанг болж өндөрлөлөө. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгав. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдий Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулсан юм.
Шийдвэрийг танилцуулсны дараа "Улаан бүсд ажиллаж буй эмч, ажилчид ажил хаялт зарлаж магадгүй байна. Энэ талаар хэлэлцсэн үү?" гэх сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өчигдөр /2021.06.29/ болсон засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт нэмэлт санхүүжилт олгох асуудлыг танилцуулсан байгаа.
Нийт 13 мянган эмч ажилчдад нэг удаагийн 2 сая төгрөгийн урамшуулал олгоно. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 19500 ажилчдад нэг сая төгрөгийг олгохоор болсон. Иймд Монгол улсын хувьд эдийн засгийн нөөц бололцоондоо тулгуурлаж байгаа гэдгийг эрүүл мэндийн салбарынхан ойлгоно гэж итгэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







