Dark Light
Нийгэм | 2021-06-30

Өршөөлийн хуулиар жолооч нарын төлөгдөөгүй торгуулийг тэглэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Өршөөлийн тухай хуулийн төсөлд жолооч нарын төлөгдөөгүй торгуулийг тэглэх заалт оруулжээ. 

Хууль зүйн сайдын өгсөн мэдээллээр Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ оны эхний таван сар хүртэл нийт 6.1 сая зөрчил бүртгэгдсэн. Хууль хяналтын байгууллагаас үүнд 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулсанаас 73 тэрбум 339 сая төгрөг нь төлөгдөөгүй байна.

Тиймээс оногдуулсан шийтгэл цар тахлын энэ цаг үед ажлын байраа алдсан, орлогоо алдсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт бий болгож байна хэмээн үзэж Өршөөлийн хуульд хамруулахаар тусгажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10