МИАТ ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдынхаа өрөөнд албан хаагчаа зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тухайн хэргийг Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр шалгаж, зодуулсан ажилтных нь мэдүүлгээр хоёр жилийн өмнө болсон явдал гэдгийг тогтоожээ.
Харин прокурорын байгууллагаас уг мэдээллийн дагуу цуглуулсан баримтуудыг хянаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
Харин зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэн дээрх хэлтэст буцаан шилжүүлсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 5.3-1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр шалгаж, улмаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулжээ.
Тухайн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараахан буюу 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж.
АДМИН








Нийгэм







