Dark Light
Нийгэм | 2021-06-30

Ар гүнт орчимд ухсан газар нь түймрийн халз зурвас сэргээх ажил

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.06.30/ өглөө Ар гүнт орчимд ууланд газар ухаж байна гэх мэдээллийн зарим иргэд цахим орчинд нийтэлсэн.

Энэхүү үйл явц нь түймрийн халз зурвас сэргээх ажил юм хэмээн Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.

1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн байна.

  Энэ жилийн хувьд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг холбогдох хуулийн дагуу нээлттэй зарлаж, тус ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар анги шалгарч, гэрээ байгуулан холбогдох мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн санд 1.8 км уртай түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг эхлүүлээд байна. 

            Түймрийн халз зурвас байгуулах, шинэчлэн сэргээх ажлыг хэрэгжүүлснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, түймрийн тархалтын хурдыг бууруулах, түймэр зогсоох төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, айл өрхийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10