Гудамж талбай, олон нийтийн газар ил задгай бие засаж буй иргэний зураг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 2021 оны зургаадугаар сарын 27-ны 14:00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гаалийн байрны гадаа иргэн 32 настай, эрэгтэй бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогджээ.
Иймд тухайн иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгжээр буюу 10,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







