Dark Light
Нийгэм | 2021-06-30

Ковид-19-ийн вакциныг тавт вакцинтай андуурч 5 хүүхэд 1 том хүнд хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ковид-19-ийн вакциныг тавт вакцинтай андуурч 5 хүүхэд 1 том хүнд хийсэн байна. Тодруулбал: 2021.06.28-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд тус сумын ЕБС-ын нэр бүхий 5 хүүхдэд корона вирусын эсрэг вакцин хийж байна гээд "Тавт" вакциныг андуурч хийжээ. Эмнэлэгийн эмч ажилчид хүүхдүүдэд буруу вакцин тарьсан гэдгээ мэдмэгц яарч сандралдаж 29-ний өдөр хүүхдүүдийг буцаан ирүүлж ковид 19-ийн эсрэг вакциныг дахин хийсэн байна. Ингээд үндсэндээ нэг өдрийн дотор эдгээр хүүдүүдэд хоёр өөр вакцин хийсэн гэсэн үг. 

Хүүхдүүдийн хувьд 10-11-р ангийн сурагчид гэдэг мэдээлэл байгаа юм. Одоогийн байдлаар 2 хүүхдийн гар хөндүүрлэн өвдөж, хавдаад зовиуртай байгаа гэнэ. Тавт вакциныг нярай үе буюу 1, 2, 3 сартай хүүхдэд хийх ёстой вакцин юм байна. Хүүхдүүдийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа мэдэгдэж сургуулийн захиргаанд өргөдөл гаргажээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10