Dark Light
Нийгэм | 2021-06-30

Файзер вакцины 3 дахь ээлжийн 85,410 тун вакцин өнөөдөр Монгол улсад буулаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Файзер - Comirnaty вакцины 3 дахь ээлжийн 85,410 тун вакцин өнөөдөр Монгол Улсад буугаад байна. Эхний ээлжийн 84,240 тун вакциныг 6-р сарын 16-нд, 2 дахь ээлжийн 85,410 тунг 6 сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер - Comirnaty вакцины эхний 255,060 тунг ийнхүү хүлээн аваад байна. 

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19