Dark Light
Нийгэм | 2021-06-30

Бөхийн дэвжээд, бөхчүүд, жаяг дэгийн багийнхны анхааралд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 06-р сарын 28-ны өдрийн хурлаар тэргүүлэгчдийн  100 хувийн саналаар Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын бөхийн барилдааны бүх даваа эсвэл нөхцөл байдлаас шалтгаалж зөвхөн нэг, хоёрын давааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах санал гаргасны дагуу Бөхийн салбар хороо, Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороотой зөвшилцөөд дараах зохион байгуулалтын өөрчлөлтийг оруулав. 

ҮИБНЗБХороо, ҮБСХорооноос 2021 оны 06-р сарын 29-ний өдөр гаргасан зохион байгуулалтын эцсийн шийдвэрүүд: 

1. Бүртгэлийг 2021.07.01-03-ны өдрүүдэд дэвжээдээс нэгдсэн байдлаар авах. Дэвжээд бөхчүүдийнхээ 2 хувь цээж зургийг заавал ирүүлэх. Дэвжээ нь албан ёсны бүртгэлгүй аймгууд болон дэвжээнд хамрагдаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 07.03-04-ний өдрүүдэд МБӨ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, 

2. Ковидын шинжилгээг 2021.07.11-ний өглөө Хүй 7 худагт 07:30-11:00 цагийн хооронд авах, 

3. Жаяг дэгийн багийнхан болон барилдах бөхчүүд өөрсдийн унаагаар эсвэл  2021.07.11-ний өглөө 07:00 цагт Монгол Бөхийн өргөөнөөс нэгдсэн унаагаар явах, 

4. Бөхийн барилдаан 07.11-13-ны өдрүүдэд үргэлжлэх, 

5. Наадам болох талбайд аймаг бүрийн бөхийн дэвжээдэд (даваа хооронд бөхчүүдээ амраах) 1-2ш гэрийг НЗДТГазраас барьж өгөх, 

6. Мандатыг Монгол бөхийн өргөөнд 2021.07.09-10-ны өдрүүдэд аймаг аймгийн дэвжээдийн бөхчүүдэд заасан цагийн хуваарийн дагуу олгох, 

7. Бөхийн дэвжээд 100 жилийн ойд зодоглож 1, 2-ын даваанд өвдөг шороодсон ахмад бөхчүүддээ байрлах гэрийг нь барьж өгсөн бол хот руу буцаахгүйгээр байрлаж болох, 

8. Бөхийн дэвжээд наадамд 2 давсан бөхчүүддээ заагдсан байрлалд  хоноглох гэр, майхан барьж байрлуулах. Эсвэл УБ хот руу буцааж болно. Буцсан тохиолдолд маргааш өглөө нь өөрийн зардлаар (20,000 төгрөг) түргэвчилсэн шинжилгээг заавал өгөх, 

9. Наадмын талбайгаас 1,2 км зайтай дэвжээдийн бөхчүүдээ байрлуулах гэр, майхны байрлах цэгт усанд орох, бие засах цэгүүдийг НЗДТГазраас барьж өгөх, 

10. Бөхийн дэвжээд бөхчүүдээ хоноглуулах  гэр, майхныг наадмын талбайгаас 1,2 км зайтай заасан газарт 2021.07.06-ны өдрийн 24:00 цагт барьж дуусгасан байх. 07.07-ны өдрөөс тус байршил руу авто машин оруулахгүй болно. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10