Өнөөдөр /2021.07.01/ иргэн Д.Баярмөнх Үндэсний их баяр наадамд зарцуулах 2,5 тэрбум төгрөгийг ковид-19 цар тахлын эсрэг зарцуулахыг шаардаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ. Тэрбээр "Усан оргилуурт зарцуулах, бусад шаардлагагүй асуудалд зарцуулах хөрөнгийг аваад үзэхэд наад зах нь 44 тэрбум төгрөг байна. Үүгээр уушги орлуулах аппарат 10, цэр ховхлох аппарат 1000 ширхэгийг авч болохоор байна. Нэг цаг 40 минут тутамд нэг иргэний алтан амь хохирч байна. Миний тавьж буй шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэв.
Шаардлагад:
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР ТАНАА
Улаанбаатар хот 2021 оны 07 дугаар сарын 01 - ний өдөр Шаардлага хүргүүлэх тухай 2021 оны 06 дугаар сарын 30 - ны өдөр Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад коронавируст халдварын цар тахалын тархалт буурахгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага , Эрүүл мэндийн яам , эрдэмтдийн зөвлөмж , эрсдлийн үнэлгээний багийн дүгнэлт зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгаж шийдвэрлэсэн.
Монгол Улсад Коронавируст халдвар ( COVID - 19 ) -ийн 113.232 тохиолдол батлагдаж, нас баралт 548 бүртгэгдээд байна. /2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тоо мэдээ / Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04 - ний өдрийн 02/11 дүгээр тогтоолоор “ Нийслэлийн 2021 оны төсөв ” -ийг баталжээ. Уг тогтоолд дурдснаар Нийслэлийн Засаг дарга Танд " Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардал " 2,500,000,000 ( Хоёр тэрбум таван зуун сая төгрөг ) -ийг зарцуулах эрхийг олгожээ.
Элэг нэгт 548 иргэн Ковид - 19 өвчний улмаас хорвоог орхиж цаашид ч өдөр бүр хэдэн арваараа нас баралт бүртгэгдэх нөхцөл байдал үүссэн энэ хүнд цаг үед баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэйгүүр эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж худалдан авахад болон эмнэлгийн эмч , ажиллагсдын нийгмийн асуудалд дээрх төсвийг зориулах шаардлагатай байгаа билээ.
Иймд “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардал” 2,500,000,000 ( Хоёр тэрбум таван зуун сая төгрөг ) -ийг дүүргүүдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа уушги орлуулагч аппарат худалдан авахад болон эмнэлгийн эмч , ажиллагсдын нийгмийн асуудалд зориулах" Тогтоолын төслийг өргөн мэдүүлэх ” шийдвэрийг 72 цагийн хугацаанд гаргахыг ШААРДАЖ байна.
Монгол Улсын иргэн Д.БАЯНМӨНХ
АДМИН








Нийгэм







