УИХ дахь эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах мөн ковидтой тэмцэж байгаа ард иргэд олон нийтэд дэмжлэг болох зорилгоор сан байгуулах санаачилгийг гаргасан тухайгаа мэдээллээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: "Өнөөдөр дэлхий дээр ковид 19 цар тахлын улмаас 4 сая хүн амь насаа алдаад байна. Монгол улсад мөн 578 хүн амь насаа алдлаа. УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс ганц өнөөдөр энэхүү ажлыг санаачилж байгаа зүйл биш гадаадад ээж нь ковидын халдварын улмаас амь насаа алдсан нярай болон гэр бүлд нь туслах ажлыг өрнүүлж байсан. Үүнээс үүдээд бид ковидоор өнчирсөн хүүхдүүдийг насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан бий болгохоор ажиллаж байна. Нэн тэргүүнд ноднин жил хүүхдийн төлөө үндэсний фондод 2.2 тэрбум төгрөг цугларсан байгаа. Энэ фондын зорилго нь хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийх, тэмцээн уралдаанд явуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэмцээн уралдаанд явуулах ийм зорилготой фонд юм. Өнөөдөр бүгдийн фронтод гэсэн утгаараа ковидын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед ковидоор өнчирсөн болон эм тариа шаардлагатай, амьдралын түвшин доогуур хүмүүст туслахаар фондын зориулалтыг өөрчлөх хууль эрхзүйг шинэчлэх талаар УИХ-ын эмэгтэй гишүүд ажиллаж байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилж байгаа энэ ажилд бид өөрсдөө түүчээлээд өнөөдрийн байдлаар 1 сарын цалингаа хандивлаж байна. Цаашдаа энэ чиглэлээр аж ахуйн нэгжүүдээ, хүмүүнлэгийн үйлсэд зүрх сэтгэлтэй хүмүүсээ уриалж байна" гэлээ.
Нийгэм | 2021-07-01
Ковидын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан байгуулна
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм







