Өнөөдөр иргэд төв талбайд цахим наадмыг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ. Мөн УОК-оос Үндэсний их баяр наадмыг 1 жилийн хугацаагаар хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүллээ. Цахим наадмыг хойшлуулах болсон тухай Монгол Улсын аварга Н.Батсуурь өөрийн үзэл бодлоо цахим хуудсаараа шууд дамжуулан илэрхийллээ. Тэрээр: "60-70 аад бөхчүүд өнөөдөр наадам болохгүй гээд гонсгор оройн дуугаа хийж байна. Энэ олон залуучууд бүтэн жилийн турш цаг зав амьдралынхаа бүхий л зүйлийг зориулсан. Дор бүрнээ хичээсэн. Наадам хойшилсонд их харамсалтай байна. Хамгийн гол нь бага залуучууд маш их харамсаж байна. Бүтэн жил бэлтгэлээ хийчихээд жилд 1 удаа өөрийгөө үнэлүүлэх наадам нь хойшлогдсонд. Одоо энд Харзтай амралтанд л гэхэд Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Завхан аймгийн бөхчүүд гээд 200-300 бөхчүүд энд бэлтгэлд гарсан байсан. Энэ хүмүүс 6 сарын 10-наас бэлтгэлд гарсан. Одоо 20 гаран хоног байж байгаад өнөөдөр энэ шийдвэрийг сонсоод байна. Нэг бол бүр болих хэрэгтэй гэж зарим бөхчүүд маань ярьж байна. Ер нь бол манай бөхчүүд ковид 19-өөр 70 хүн байлаа гэхэд 40-өөд нь бараг 4,5 сард тусаад эдгэсэн байгаа. Ер нь энэ Засгийн газар сошиал, фэйсбүүкээр жоохон юманд тотворгүй байгаад ихэнх хүмүүс дургүй байна. Одоо энэ бэлтгэлд гарсан байгаа бөхчүүд, уяачид Чингисийн талбайд цуглах юм бол өнөөдрийн очсон хүмүүсээс их хүн цуглах байх гэж бодож байна. Уяачид гэхэд хөдөө орон нутгаас морио ачаад орж ирж байхад нь өнөөдөр ийм юм ярихаар их бухимдалтай байх шиг байна. Таньдаг мэддэг хүмүүс маань юу болов, яав гээд асуугаад л байна. Өвчин бол ихэссэн. Угаасаа аль өмнө ихсээд бүгд тусдагаа тусаад явж байна шүү дээ. Тэртэй тэргүй тархсан. Хаана л бол хаанаас авахаар болсон байна энэ өвчнийг. Энэ өвчинтэйгээ дасан зохицоод, сөрж л амьдрахгүй бол, бид 2 жил хөл хорионд амьдарлаа шүү дээ. Наадам хийхээ болиод корона дарагдана гэж байхгүй дээ. Бид өнөөдөр сүүлийн оройн тоогоо хийж байна. Буух талруугаа хандаж байна. Бөхчүүд, харваачид, уяачид ч бүгд хэцүү байна. Болно болохгүй гэдгээ эртхэн хэлсэн бол бид 20 гаран хоног цугларалтад гарлаа. Энд чинь бас хүмүүс зардал гаргаж, ажил амьдрал бүгд л цаанаа л ардаа амьдралтай шүү дээ. Үнэхээр үзэхгүй гээд байгаа хүмүүс гэртээ л гэрээс гарахгүй л байна биз дээ" хэмээлээ.
АДМИН








Нийгэм







