Dark Light
Нийгэм | 2021-07-01

Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх, олгосон газруудыг цуцлаж, хамгаалалтын бүсийг чөлөөлөх санал гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар ашиглалтын одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр болсон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулга хийлээ. Манай улс 1956 оноос ойн сангийн тооллогыг хийж эхэлсэн бөгөөд 2005 оноос хиймэл дагуулын мэдээг ашиглаж эхэлсэн.

Одоогоор ойн сангийн хамгаалалтын бүсэд 15601 нэгж талбар байна. Тодруулбал, 1943 барилга, байшин баригдсан бол 81 нэгж талбар газар өмчлөгдсөн байгаа юм. Иймээс ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ажиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгох, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, дахин газар олгохгүй байх, холбогдох хууль, журмын дагуу шат дараатай нүүлгэн шилжүүлэх, зөрчил гаргасан этгээдээр учирсан хохирлыг шүүхэд хандан нөхөн барагдуулах зэрэг ажлыг зохион байгуулах санал гаргалаа.

Зөвлөлийн хурлаас дээрх асуудлыг дэмжин холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч шийдвэрлэсэн болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10