Dark Light
Нийгэм | 2021-07-01

АН цар тахлын улмаас амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлж зул өргөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ.

Тэрбээр "Одоогоос 13 жилийн өмнө 7 сарын 1-ний өдөр залуучууд үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлснийхээ төлөө 5 сайхан залуу халуун амиа алдаж байсан. Мөн олон залуучууд Төрийн дарангуйлал буу зэвсгэнд өртөж гэмтэж байсан тийм өдөр. Өнөөдөр тэр хар өдрийг дурсаад мөн Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 578 хүн нас бараад байна. 

Цар тахлаар амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүлж буй иргэдийн санаачлагд Ардчилсан нам нэгдэж өнөөдөр Төв талбайд зул өргөж байна.. 

Монголын төр залуучуудынхаа төдийгүй иргэдийнхээ үг, үзэл бодлыг хүндэтгэлтэй сонсох ёстой. Сүүлийн үед Монголын төрд дарангуйллын өнгө аяс их харагдаж байна, юм л бол барьж хорино, цагдана, торгоно гэсэн хандлага их ажиглагддаг боллоо. Залуусын үүсгэл санаачлалгыг зохицуулахын оронд хүч хэрэглэж тараах гэж оролддог байж болохгүй. Харин залуучуудаа хамгаалаад, хэв журмыг нь сахиулаад үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь олгоод явахад нийгэм улс төрд хохирол учруулахаар зүйл харагдахгүй байна гэж үзэж байна.

Эрх баригчдад хандаж хэлэхэд энэ залуучууд, иргэдийн энд ирж үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ илэрхийлэл бол энэ хэсэг бүлэг хүмүүсийн асуудал биш шүү! Монголын нийт ард иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл шүү" гэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10