Dark Light
Нийгэм | 2021-07-02

Сураггүй алга болоод 12 хонож байгаа 47 настай эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр зургадугаар сарын 15-ны өдөр “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд зургадугаар сарын 20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч сарын 28-ны өдрийн 17:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн энэ сарын 01-ний өдрийн 06:00 цагаас иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

Тухайн өдрийн байдлаар тус сумын Чулуут багийн “Мойлт” гэдэг газраас “Бэлчир”, “Бэрхийн даваа” гэдэг газар хүртэл 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг мөн өдрийн 13:32 цагт тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан хүлээн авсан.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19