Dark Light
Нийгэм | 2021-07-02

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах, цуцлах талаар шийдвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу долдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.

Төв талбайд

07:00 цагт Үндэсний их баяр наадмыг хойшлуулах тухай УОК-ын шийдвэрийг эсэрцгүүцэж, уяачид жагсаж байна.

Төрийн ордонд

09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хурлаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах, цуцлах талаар шийдвэрлэнэ.

10:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай хэлэлцэнэ.

10:30 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болно.

11:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно.

11:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.

13:00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар, 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

14:00 болон 18:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

16:00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19