Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (НГХУСАЗСЗ) ээлжит хуралдаанаа хийж, эхний хагас жилийн үйл ажиллагааны биелэлтээ дүгнэж, нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.
Тус зөвлөлийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож түүнийг арилгахад чиглэсэн 2021 оны төлөвлөгөөт ажлуудын биелэлт 60 орчим хувьтай байна. Тус зөвлөлөөс хууль, хяналтын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа техник хэрэгслийн хангамж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхааран ажиллаж буй. Үүний зэрэгцээ соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгааг НГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхээр машин, техник хэрэгслийн шинэчлэлийг хийгээд байна.
АДМИН








Нийгэм







