Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргалын танилцуулснаар энэ оны эхний хагас жилд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 25.9 хувиар буурч, зөрчлийн хэрэг 1.2 дахин өсжээ. Бүртгэгдсэн зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78.6 хувиар өссөн нь дүүрэг дэх Цагдаагийн газрын харьяанд Замын цагдаагийн хэлтэс харьяалагдаж, тус газрын тоо мэдээнд дүгнэгддэг болсонтой холбоотой ба нийт зөрчлийн 162.980 буюу 70.7 хувийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих“-д заасан зөрчил эзэлж буй аж.
Харин коронавируст халдварын улмаас тавьж буй хорио цээрийн дэглэм ахуйн хүрээний архидан согтуурал, улмаар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болж буйг хурандаа Р.Отгонжаргал хэллээ. Тиймээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хяналтыг сайжруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
АДМИН








Нийгэм







