Нийслэлийн хэмжээнд 171 хамтарсан баг хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авч, сэргийлэх ажлыг зохион байгуулж буйг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий мэдээллээ. Мөн тус газар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 450 мянган хүнийг хамруулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, 83.7 мянган хүнд соён гэгээрүүлэх ажил зохион байгуулжээ.
Нийслэлийн хэмжээнд түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний 13 төв үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 248 эмэгтэй, 351 эрэгтэй хүн түр хамгаалах байрнаас үйлчилгээ авчээ. Түүнчлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас энэ оны эхний хагас жилд 250 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Тиймээс тус газраас цаашид дэлгэцийн донтолт, хүчирхийлэл, дарамт, шахалт, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, хөвгүүдийг хүчирхийллийг үл тэвчих ёс суртахуун, зан чанарт төлөвшүүлэх талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, зохион байгуулах, хүүхдэд зориулсан үйлчилгээний чанар, хяналтыг сайжруулахаар төлөвлөж байна. Гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүд голдуу архины хамааралтай байгаа тул тэдэнд зориулсан нөлөөллийн арга хэмжээ мөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн дэлгэцийн донтолт, хүчирхийлэл, дарамт, шахалт, эрсдэлд өртөхөөс сэргийлэх, хөвгүүдийг хүчирхийллийг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан арга хэмжээ зохион байгуулах юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АДМИН








Нийгэм







