СБД-ийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар Гайд-17, Новотел-21, Туушин-14, альфа-38, Топаз-12 нийт-5 тусгаарлан ажиглах байранд 101 иргэн тусгаарлагдаж байна. МХЕГ-ын даргын баталсан 01/45 дугаартай удирдамжийн хүрээнд 109-р цэцэрлэг, 4-р сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгт хяналт шалгалт хийлээ.
Тус цэгүүдэд яаралтай тусламжийн эмийн хангамж, хадгалалт бүрэн хамгаалах хэрэгслийн нөөц, хувиарлалт хангалттай, нэн шаардлагатай тоног төхөөрөмж дутуу /4-р сургууль-монитор, отсос, дефибрилятор, 109 цэцэрлэг-хүчилтөрөгч өтгөрүүлэгч/ байна. 109-р цэцэрлэг нь вакциныг үйлдвэрлэгчийн заасан нөхцөлд хадгалаагүй, яаралтай тусламжийн эмчгүй, хүн хоорондын зай баримтлаагүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн. ДДУХ илрээгүй, 4-р сургууль дээр 1 хүн тун Вероцелл вакцины устгал гарсан.
Сүхбаатар дүүргийн 1, 2, 4, 6, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт УОК-ын даргын баталсан 41 дүгээр тушаалын хүрээнд 27 хүнс, худалдаа үйлчилгээний 2760 м.кв, 8 албан байгууллагын 2240 м.кв, 1 нийтийн байрны 100 м.кв, нийт 6 хорооны 36 объектын 5100 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий Баатарван жаргалант ХХК урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллалаа.
МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд "Ариун сан нар" ХХК-ийн халдваргүйтгэлийн баг СБД-ийн 8 дугаар хороо Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байрны Б, В корпусын 4100 мкв талбайд 0.06% -ийн жавелионы уусмалаар мананцар үүсгэн шүршиж, ариун цэврийн өрөөнүүдийн 23 суултуур, 8 шээлтүүр тус бүрт 200 гр хуурай гипохлорид кальци хийж голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажиллалаа.
АДМИН








Нийгэм







