Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг "Тэмээн олмын гүүр" гэх газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км/-т, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т Хонгор сумаас Дархан сумын чиглэлд явж байсан “Ланд 80” загварын 24-.. ДА.. улсын дугаартай автомашин /4 зорчигчтой/ шаварт суусан тухай дуудлагыг 2021.07.01-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Төгсбаяраар ахлуулсан 3 алба хаагч, 1 автомашинтайгаар тухайн газарт 19:25 цагт очиход “Ланд 80” маркын автомашин усархаг борооны улмаас үүссэн тогтоол ус бүхий шаварт суусан байсныг 35 минут ажиллаж аюулгүй газарт гаргаж хөдөлгөөн үйлдүүлсэн байна.
Дархан-Уул аймгийн онцгой комисс
АДМИН








Нийгэм







