Өнөөдөр/2021.07.02/ АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, хуульч Р.Булгамаа нар Өршөөлийн хуультай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Ойн баяруудтай холбоотойгоор өршөөлийн хуулийг авч хэлэлцэж байгаа. Ард түмэнд огтоос нээлттэй бус байна. Өршөөлийн хуульд эмэгтэйчүүд, өндөр настнууд, жирэмсэн ээжүүд, 0-3 насны хүүхэдтэй ээжүүдийг орхисон. Өмнө нь буюу 1991, 2000, 2009 онуудад эдгээр хүмүүсийн 50 хувь нь өршөөгдөж байв. Жил хасуулж байсан. Өмнөх жилүүдэд 5000-6000 хоригдол байсан бол энэ жил 10 мянга гаруй хоригдлууд байна. Эдгээр хүмүүс дунд жирэмсэн, бага насны хүүхэдтэй ээжүүд, хөгшин хүмүүс цөөн бий. Улс төрийн энэрэнгүй байдал хаашаа алга болов. Миний дурьдсан хүмүүсийг битгий ялгаварлаач гэж шаардах бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна" гэлээ.
Харин Хуульч Р.Булгамаа "Нийт хоригдлын 55,3 хувь нь өршөөлд хамрагдсан байна. Суллагдаж байсан хүмүүсийг авч үзвэл 33 мянган хоригдлын 5 мянга гаруй иргэдийн ялыг багасгасан байдаг. 10 мянган хоригдлыг сулласан. Ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлж байгааг олон нийтэд нээлттэйгээр байлгах хэрэгтэй. Ямар хүмүүсийг суллаж, ялыг нь багасгах хэрэгтэй иргэдээсээ асуух хэрэгтэй. Аль гэмт хэргийг үйлдсэн этгээдийг суллавал иргэдэд аюулгүй байхыг огт авч хэлэлцэхгүй байна.
Жишээлбэл бэлгийн дур хүслээ зүй бусаар ашигласан өөрөөр хэлбэл хүчин хийсэн хүмүүсийн ялыг 2 жилээр багасгах хуулийн заалтыг эсэргүүцэж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүс 6 сараас гуравхан жилийн ял авдаг. Үүнээс 2 жилийг нь хасвал юу болох вэ. Хуулийн заалтууд хүрэх ёстой хүмүүстээ огт хүрэхгүй байна" гэсэн юм.
АДМИН








Нийгэм







