Сүүлийн өдрүүдэд өдөрт батлагдаж буй халдварын тохиолдол 2000-аас буухаа больж, нийт нас баралтын тоо 592-т хүрээд байна. Эрүүл мэндийн яамнаас эмнэлзүйн шинж тэмдэг, хариу арга хэмжээний талаар өдөр бүр 11.00 цагаас мэдээлж байгаа билээ.
Нярай хүүхдэд илрэх шинж тэмдгүүд:
Хамар битүүрэх
Хөхөндөө дургүй болох
Ханиалгах
Халуурах
Уйлагнах, тавгүйтэх
Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдгүүд:
Хоолой сөөх
Ханиалгах
Хоолны дуршил буурах
Гэдсээр өвдөх
Бөөлжих
Шингэн баах
Хөдөлгөөний идэвх багасах
Амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна.
Мөн сүүлийн үед илэрч буй эмнэлзүйн шинж тэмдэг нь эхэн үедээ ханиадтай ижил төстэй байгаа бол 7-14 хоногийн дараа уушгинд орон хүндэрч байгаа гэдгийг эмнэлгийн байгууллагаас анхаарууллаа.
Иргэд та бүхэн дор бүрнээ хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сахин өөрийг болон хайртай хүмүүсээ хамгаална уу.
АДМИН








Нийгэм







