Dark Light
Нийгэм | 2021-07-03

СПУТНИК V вакцины 2 дахь тунг Даваа гарагаас хийж эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.03/ мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Спутник V вакцины 2 дахь тунг тарьж эхлэх болсон тухай мэдээллээ. Тэрээр: "Спутник V вакцины 2 дугаар тунгийн 10.000 тун ирсэн. Энэхүү вакциныг ирэх Даваа гарагаас эхлэн 65-аас дээш насны иргэддээ тухайн дүүргийн вакцинжуулалтын цэгт 9-17 цагийн хооронд тарина гэсэн мэдээллийн нийслэлийн эрүүл мэндийн газраас бидэнд өгсөн. Өмнө нь Спутник V вакциныг тарьж эхлэхдээ 65-аас дээш насныхныг тарьж эхэлж байсан. Яг энэ дарааллаараа явна. Мөн удахгүй  Монгол улсын Засгийн газрын шугамаар авах 10.000 тун Спутник V вакцины 2 дахь тун захиалгандаа орсон гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгсөн. Иргэд вакцинжуулалтын цэгт хэтэрхий олноор цугларч,  бөөгнөрч дараалал үүсгэхгүйгээр вакцинжуулалтад хамрагдаарай гэдгийг хүсье " гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00