Dark Light
Нийгэм | 2021-07-03

Л.Оюун-Эрдэнэ: 11.000 алдарт эхийн одон тараасан нь яг вакцингүй байгаа 40 хувь дээр сегментэлж байгаа юм шиг очсон хүчтэй шок болсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр: " 6 сарын 15-нд халдварын дэглэм буурна гэсэн яагаад буурсангүй вэ? гэдэг асуудал үүсч байна. Миний хувьд нэг зүйлд итгэнэ. Тэр нь Эрүүл мэндийн байгууллага, Эрдэмтэн судлаачид,  Шинжлэх ухааны дүгнэлтэд итгэнэ. 6 сарын 15-нд энэ хугацаа яагаад хойшилсон бэ? гэдэгт нэг зүйлийг тодруулсан. 100 орчмоор тооцож байсан хөдөлгөөний эрчимжил 130-140 рүү гарсан. Нэг үгээр хэлбэл 21 хоногийн цар тахлын дараа  иргэд маань урьдынхаас илүү хөдөлгөөнд орсон.  Дээрээс нь хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ энэ Засгийн газар, УОК-ын асуудал болж үлдэж байгаа юм. 16.000 шагнал тараагдсан байгаа. Үүний 11.000 алдарт эхийн одон байсан. 11.000 мянган алдарт эхийн одон авсан хүмүүс маань бүгдээрээ жижиг хэмжээний өөрийн гэр бүлтэй хамт дайллага цайллага маягийн зүйл хийсэн байгаа юм. Энэ нь яг вакцингүй байгаа 40 хувь дээр сегментэлж байгаа юм шиг очсон хүчтэй шок болсон. Ингээд үүний дараа сонгууль болсон. Сонгуулиар орон нутагт тарах ийм зүйл байсан. Энэ бол төрийн сонгууль.  Явдгаараа явах ёстой. 

Манайхан шагналыг их чухалчилдаг ард түмэн. Үүнийг буруутгахгүй байгаа. Гэхдээ цаашид бид 9 сард ч юмуу болзошгүй хөдөлгөөнүүдээс аль болохоор хязгаарлахыг хүсэж байгаа. Өнөөдөр бид баяр наадам дээр 2 талцаад л наадам хийхгүй гэсэн хэсэг хийнэ гэсэн хэсэг гээд л байж байна. Тэр жагсаал болоод ч Засгийн газар шийдчихсэн зүйл биш. Яг бодитой болсон зүйл юу вэ? Энэ наадмаар 2 эрсдэл үүсгэх юм байна гэдгийг манай эрүүл мэндийн яамныхан,  халдвар судлаачид надад мэдэгдсэн. Багадаа 16.000 орчим хүн цуглах нь. Асар их хэмжээний хөдөлгөөн хотод ирээд буцах нь. Тийм учраас олимп хүртэл хойшлуулж болсон юм. Наадмаа 1 жил хойшлуулъя. Ардын хувьсгалын 100 жилийг 101 жилийн ойтой хамт тэмдэглэе.  Түүх төрт ёсны хувьд маш их ойлгож байгаа ч гэсэн эрүүл мэндийн асуудлаа нэгдүгээрт тавья. 7 сарын 1 хүртэл харъя гэсэн. 7 сарын 1-ны өдөр хурал болсон. Эрүүл мэндийн салбар эрдэмтэн судлаачдын хувьд эрсдэлтэй гэж үзэж байна гэсэн. Үүнийг би Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хэлсэн. Хэд хэдэн албан тушаалтнуудад хэлсэн. Ингээд яасан бэ гэхээр энэ мэдээлэл задарсан юм шиг байгаа юм. Би хувьдаа тэртэй тэргүй наадам хойшлох нь ойлгомжтой болсон үед тэрийг мэдсэн ийм эрчимтэй асуудал босож ирсэн. Энэ бол байх зүйл. Ардчилсан орон. Үзэл бодлоо илэрхийлэх нь зүйтэй. Энэ бол хэдэн хүн жагсаал хийгээд больсон гэдэг агуулгаараа наадам хийхийг хүсэж байгаа тал нь бухимдах биш өнөөдрийн нөхцөл байдал ийм байгаа учраас Эрүүл мэндийн салбарын санал дээр Засгийн газар шийдвэрээ гаргаад явсан юм шүү. Эрүүл байвал дараа дараагийн олон наадмуудыг хамтдаа үзнэ" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10