Баянзүрх дүүрэгт байрлах Энэрэл эмнэлгийн гадаа өөрөө машинаараа ирээд эмнэлэг орж амжилгүй амиа алдсан байна. Тухайн иргэн нь гартаа уушгины рентген зургаа барьсан байжээ.
"Талийгаач Хувийн эмнэлэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарсан байна. Улмаар түргэн тусламж дуудаж үзүүлтэл “Баянзүрх дүүргийн харьяат тул Энэрэл, Цэргийн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж хэвт” гээд явуулжээ.
Энэрэл эмнэлэгт хэвтэх гээд очиход нь “Өөр дүүргийн харьяалалтай иргэнийг авахгүй. Манайх Баянзүрх дүүргийн иргэдээ авч, эмчилнэ” гэж хэлсэн байна. Гэтэл үндсэн хаяг нь Баянзүрх дүүргийнх байж таарсан. Энэрэл эмнэлэгт ор байгаагүйн улмаас гадаа хүлээж байхдаа төд удалгүй нас барсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллэв.

АДМИН








Нийгэм







