Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 49 алба хаагч, Цагдаагийн байгууллагаас 17 алба хаагч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 4 алба хаагч, 7 автомашин, 3 завьтай үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 1535 иргэнд хүргэж /том хүн-1200 хүүхэд-335/, Туул голын хамгаалалтын бүсээс 50-100 метр зайд 655 автомашин холдуулж, 484 ширхэг тараах материал тарааж ажилласан. Тус хугацаанд голд суусан 3 автомашиныг татаж, осолдох аюултай байсан 5 иргэний амь насыг авран хамгаалжээ.



АДМИН








Нийгэм







