Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзвар дээр ирэх даваа гараг буюу 07 сарын 05 - аас хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт орж байна. Энэ нь:
Хотоос эсвэл уулын замаар Налайх чиглэлрүү явж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явна.
Учир нь дээрх уулзвар нь түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан бол үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа юм.
Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй болж осол зөрчил гарахгүй болох ба гэрлэн дохионы зохицуулга, хүлээлт байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх юм.
Зураг дээр өөрчлөлт орсон гол чиглэлийг улбар шар болон цэнхэр өнгөөр харуулав.

АДМИН








Нийгэм







