Dark Light
Нийгэм | 2021-07-04

Зоорийн давхрын гараашид байсан Бенз загварын суудлын автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2021.07.03/  Онцгой байдлын албанд ирсэн гал түймрийн дуудлагын мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 3-ны өдрийн 16:33 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагчид хүлээн авч 6 км замыг туулан 16:43 цагт очиход иргэн Ё-ийн 4Ч6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны зоорийн давхрын гараашид автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 3-ны өдрийн 20:13 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч  5 км замыг туулан 20:20 цагт очиход иргэн Б-гийн “ЖЛК-200” Бенз загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар багийн Баянбулагийн 6 дугаар гудамжинд иргэн Д-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 3-ны өдрийн 12:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан 12:08 цагт очиж, Д-ын 2х1.5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Наран багийн 66 дугаар гудамжинд иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 3-ны өдрийн 13:02 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 3.5 км замыг туулан 13:06 цагт очиж, иргэн Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10