Dark Light
Нийгэм | 2021-07-04

ЦЕГ: Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас шуурхай үзүүлсэн эсэх асуудлыг шалгах ажиллагааг явуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

КОВИД-19-ийн халдвартай иргэн эмнэлгийн байгууллагад хандан, өөрөө очсон ч тусламж авч чадалгүй эмнэлгийн гадна нас барсан харамсалтай явдал өчигдөр /2021.07.03/ гарсан. 

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад:  "Цагдаагийн байгууллагад 2021 оны 7 сарын 3-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгахад 35 настай эрэгтэй Р гэгч нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн байгууллага шалгаж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох бөгөөд тухайн амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас шуурхай үзүүлсэн эсэх асуудлыг шалгах ажиллагааг явуулж байгаа болно" гэдэг хариулт өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10