Dark Light
Нийгэм | 2021-07-06

Туул голд осолдсон байж болзошгүй 46 настай эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас 1 хүн нь Туул голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 05-ны өдрийн 20:12 цагт нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 20:58 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/ Туул голын усанд живсэн байж болзошгүй байсан тул Сонгино амралтаас бетонон гүүр хүртэл 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:30 цагт түр зогсоосон.

Харин өнөөдөр буюу долдугаар сарын 6-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19