Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бөөрөлжүүт” гэдэг газар долдугаар сарын 04-ний өдрийн 23:50 цагт суудлын автомашин голын усанд суусны улмаас 1 хүн автомашинаасаа бууж явганаар гол гаталж яваад живсэн тухай мэдээллийг долдугаар сарын 05-ны өдрийн 09:45 цагт сумын холбогдох байгууллагууд хүлээн авчээ.
Тус сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 км зам туулан 07.05-ны өдрийн 00:05 цагт очиход Уянга сумын төвөөс Бөөрөлжүүт багийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө /37 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Бөөрөлжүүт” голын усанд суусан бөгөөд иргэн П /34 настай, эмэгтэй/ автомашины бүхээгээс бууж явганаар гол гаталж яваад живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болно.
АДМИН







Нийгэм







