Dark Light
Нийгэм | 2021-07-06

2020 оны есдүгээр сард самар түүхээр яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар 21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн харьяат 1 хүн 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагаар Тус аймгийн Онцгой байдлын газар 2020 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл мөн аравдугаар сарын 18-ны өдрөөс аравдугаар сарын 26-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсныг 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр дахин эрэн хайх хүсэлтийг тус аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 05.07-ны өдрийн 14:30 цагт Сэлэнгэ сумын чиглэлд явж 20:20 цагт очиж хоносон.

Харин өнөөдөр буюу долдугаар сарын 06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19