Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан Мэргэжлийн хяналтын газар болон БОАЖГ, Онги-Таац голын сав газрын захиргаа, холбогдох бусад байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг долоон суманд ажиллан, ашигт малтмал олборлосны улмаас эвдэгдэж орхигдсон газрын нөхцөл байдалтай танилцжээ.
Тус аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумдад нийт 54 цэгт 411 га газар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдэн орхигджээ.
Уг газрыг дөрвөн жилийн хугацаанд нөхөн сэргээж дуусахаар төлөвлөөд байна.



АДМИН






Нийгэм







