Dark Light
Нийгэм | 2021-07-06

Facebook Marketplace цэсийг Монгол Улсад албан ёсоор ашиглах боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Facebook компани хэрэглэгчдэдээ борлуулалтыг хялбаршуулж, худалдан авалт хийх боломжтой Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна. Монголын фэйсбүүк хэрэглэгчид аппликэйшнийхаа Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace  холбоосоор зочлоод л хүссэн ангилал, байршлынхаа дагуу хайлт хийх боломжтой. Энэ талаар Facebook компанийн Хонгконг, Тайван, Монгол болон Төв Азийг хариуцсан олон нийтийн бодлогын газрын дарга Жорж Чен: “Бид Facebook-н Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Уг үйл явдал Монголд хурдацтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим худалдаа нь Монголын эдийн засгийн цахим шилжилтэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа ба монголчууд худалдаа наймаа хийхдээ аль хэдийнээ Facebook-г өргөнөөр ашигладаг болсон. Тиймээс бид аюулгүй, хэрэглэхэд хялбар Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна”

Уг үйл явдлыг тохиолдуулан ХХМТГ-н газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Жижиглэн худалдааны ертөнц маш олон сувагтай болж, олон газар худалдаа эрхлэх боломжууд нээгдэж байгаа энэ үед монголчууд Facebook-н Marketplace цэсийг ашиглан борлуулалт хийх мөн худалдан авах маш таатай боломж бүрдэж байна. Худалдан авагчид нь аль хэдийн бүрдсэн зах зээл дээр бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд борлуулах нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд орлогоо өсгөх боломжийг олгох байна. Тиймээс Фейсбүүк компанид талархал илэрхийлье.”

Marketplace-г Монгол Улсад нэвтрүүлэхийн сацуу Facebook компани Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Faro Foundation Mongolia ТББ-тай хамтран бизнес эрхлэгч болон хувь хүмүүст Facebook Marketplace-г өөрсдийн дижитал маркетинг болон цахим худалдаандаа үр ашигтай ашиглах сургалт ороход хамтарч ажиллах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10