Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудалд "Жуулчны мэдээллийн төв" нээлтээ хийлээ.
Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ нь "Жуулчны мэдээллийн төв"-г барьж байгуулах, цаашдын тогтвортой үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллаж байна. "Жуулчны мэдээллийн төв" нь олон улсын ISO стандартын дагуу байгуулагдсан бөгөөд Монгол Улсыг зорин ирж буй гадаад, дотоодын аялагч, жуулчдын өмнө үүд хаалга нээлттэй.
Мөн аялал жуулчлалын болон бусад үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч байгууллагуудыг Ковид-19 цар тахлын үед дэмжих, Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хурдан сэргээх зорилгоор 2021 оныг дуустал "Жуулчны мэдээллийн төв"-д ААН, компаниуд видео болон хэвлэмэл материалаа үнэ төлбөргүй байршуулах боломжийг "Сурталчилгааны багц"-аар дамжуулан олгож байна.
АДМИН








Нийгэм




