Dark Light
Нийгэм | 2021-07-06

1200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавьж, 3 цутгал голын урсгалыг чөлөөлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл нуурын цутгал голууд загас үржлийн үеэр ус багатай байсантай холбогдуулан 5-6 сард цутгал голуудад загас бага өгсөж үржсэн. 6 сарын сүүлээр усархаг бороо орж, нуурын цутгал голуудын усны түвшин нэмэгдэж цутгал голуудад загас дахин өгссөн. Загас уруудаж амжаагүй байхад цутгал голуудын зарим салаа цутгалууд тасарч, тасарсан гол, салаануудад загас ихээр үлдсэн учир хамгаалалтын захиргаанаас 2 дахь жилдээ загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн Хөвсгөлийн БЦГ-ын Алагцарын гол, Шарилжилтын гол, Нарийны голуудын цутгал салаануудад урсгалыг чөлөөлөх болон урсгал чөлөөлөх боломжгүй газраас загасыг эрвээхэйн тороор шүүх, суйлах зэргээр барьж зөөвөрлөн урсгалд тавьж ажиллаж байна. 

Загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээний үеэр 1200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавьж, 3 цутгал голын урсгалыг чөлөөлжээ.

Хөвсгөл аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10