Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгчээ.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр/2021.07.05/ Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна. Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа аж.
Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахаар болсон байна.
АДМИН






Нийгэм







