Dark Light
Нийгэм | 2021-07-06

Х.Нямбаатар: Боомтуудын мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна.

Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд Замын-Үүд боомтод авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Түр болон бүрэн томилгоонд томилогдож ирсэн ажилтнууд боомтуудад гацаад буй ачаа, барааны эргэлтийг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй, боомтуудад үүссэн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ. Хэн нэгнийг шударга бусийн хонгилд чирэхгүй. Харин гэм буруутай, холбоотой хүмүүст хариуцлага хүлээлгэнэ. Сэлгээнд ирж ажиллаж буй албан тушаалтан болоод ажилчдад орон байрыг хангаж өгөхөд холбогдох агентлагууд анхаарах хэрэгтэй" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10