Dark Light
Нийгэм | 2021-07-06

Ардчилсан намын бүлэг эмч нарын төлөөлөлтэй уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж талбай дээр суулт зарлаж байгаа эмч нарын төлөөллийг  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, гишүүдийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар байлцаж тэдний санал бодлыг сонсож, шаардлагыг нь дэмжиж буйгаа илэрхийллээ. Суулт зарлаж байгаа эмч нар эмч эмнэлгийн ажилтны цалинг улсын дундаж буюу сая 390 мянгад хүргэх, Ковидын хуулийн 7.1.32 заалтад заасан нөхөн олговрыг олгох, эрсдлийн даатгалд даатгуулах гэсэн гурван зүйл бүхий шаардлага тавьж байгаа юм. Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, эмч нарын цалинг хоёр дахин нэмэх ёстой. 

Хэрвээ цалинг нэмэхгүй бол ковидын хуульд заасан ажлын байрандаа халдвар авсан тохиолдолд гурав дахин нэмэгдүүлж олгох ёстой нөхөн олговрыг Засгийн газраас нэмэмжилнэ гэв. Бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан намын бүлгийн зүгээс эмч нарын цалинг нэмэх ёстой гэж үздэгээ илэрхийлж,  УИХ, Төсвийн байнгын хороонд шаардлага тавьж ажиллана гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10