АТГ, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар хамтран Замын-Үүд сумын онцгой комисс, авто тээврийн газрын дарга, Засаг дарга, түүний орлогчтой холбоотой хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлж, нийт зургаан хүнийг түр саатуулан шалгаж байна.
Нөхцөл байдалтай холбоотойгоор албан тушаалтнуудыг сэлгэн ажиллуулж, чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.
Тодруулбал,
Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, түүний оронд З.Намхайнямбууг тус ангийн захирагчаар,
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг ажиллуулахаар,
Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг,
Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Сүхбаатарыг томилсон байна.
АДМИН






Нийгэм







