Dark Light
Нийгэм | 2021-07-07

Ноцтой ослын улмаас 1 иргэн амиа алдаж, нэг иргэн хүнд гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Тээл” гэдэг газар ачааны автомашин онхолдож 1 иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг долдугаар сарын 06-ны өдрийн 08:30 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 км замыг туулан 10:10 цагт очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Тариалан сумын чиглэлд иргэн Э /26 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Фотон” загварын том оврын ачааны автомашин /1 зорчигчтой/-ы тормозны систем ажиллагаагүй болсны улмаас онхолдож, иргэн Д /28 настай, эрэгтэй/-ын гавлын яс цуурсан, хүзүүний 1, 2 дугаар нугалам, бүсэлхийний 2, 3 дугаар үе хугарч гэмтсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмчид хүлээлгэн, иргэн Э автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлж өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10