Dark Light
Нийгэм | 2021-07-07

Шувуун фабрикт зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Шувуун фабрикт зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл-д

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолоор баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг", НИТХ-аас баталсан "Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны "Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам" батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас доор дурдсан суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх болсныг мэдэгдэж байна. 

Хан-Уул дүүрэг 9-р хороо, Шувуун Фабрик (Ламын энгэр) байршилд талийгаач нь байгаа иргэн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье. Талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандарыг Самбалхүндэв ( Далан давхар)-ын оршуулгын газарт байрлах нийтийн суварганд залах юм. 

Холбоо барих: 72100101


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10