Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж 8 хоногийн турш төв талбайд суулт хийсэн билээ. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрээр "Эрүүл мэндийн салбарын, улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган ажилчдын нэг удаагийн урамшуулал 2 сая төгрөг, улаан бүсэд ажиллаагүй ч 1 сая төгрөгийг урамшуулал олгох төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хэлэлцэгдэж байна.
Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хувьд ЭМДСангийн шинэчилсэн өөрчлөлтөөр 50 хүртэлх хувиар цалингаа нэмэгдүүлэх боломжтой.
Харин яг өнөөдөр эмч нарын цалинг 2 дахин нэмэх боломж 2021 онд байхгүй. Энэ шаардлагын дагуу 1,1 их наяд төгрөг хэрэгтэй. Тиймээс ЭМ-ийн сайд, холбогдох байгууллагууд эмч нартай уулзаж тодорхой хэмжээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан талаар мэдээлсэн.
Засгийн газар эмч нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах болно. Өчигдрөөс эхлэн эмч нар, ажилтнуудынхаа цалинг ЭМДСангаар дамжуулан тодорхой хэмжээнд нэмэх боломжтой талаараа зарим эмнэлгийг удирдлагууд мэдэгдсэн байсан" гэв.
АДМИН







Нийгэм







